1 Хүүхэд ба амжилт
Зөвлөгөө :: Соёл, хүмүүжлийн :: Хүүхэд ба амжилт

10-р сар
22
2020


АЛИВААД СУРАЛЦАХУЙ        Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой. А.Эйнштейн        Сурахад хэзээч оройтохгүй бас эртдэхгүй. ЭТ-Авъяастан        Өөдрөг хөгжилтэй, хөгжим тоглож, хөгжмийн хэмнэл мэдэрдэг хүмүүс амархан эдгэрдэг урт насалдаг. Амбруз Паре        Хэлнээсээ илүүтэй чихээ сайн ашиглаж бай. Сенека        Сурлага гэдэг бол хүмүүжил хэмээх цэцгийн зөвхөн нэг дэлбээ нь юм. В.А.Сухомлинский        Сурах хүсэлгүй сурагч жигүүргүй шувуутай адил. В.Саади        УРЛАГИЙН ГОО САЙХАН        Төгөлдөр хуур нь мод, төмөр ба хэлбэлзэх агаарыг ашиглан хорвоогийн нандин үнэнтэй харилцаж чаддаг юм. Кеннет Миллер        Хүний юм болгон нь нүүр царай, өмссөн хувцас, дотоод санаа сэтгэл нь цөм гоо сайхан сайхан байх ёстой. Ф.Энгельс        Тайзан дээр хүн амьдрал дээрхээсээ нэг шат дээгүүр байх ёстой. Людвиг Берне        Тоочин хүн тоочин л болно, физикч хүн физикч л болно, харин урлаг мэдэрч байж хүн болно. Софокл        Урлаг бол улс үндэстэний хувцас юм. О.Бальзак        Урлаг дахь үнэнхүү гоо сайхны өмнө цаг хугацаа хүчгүй. Гүлранс        Урлаг цэцэглэсэн газар л хамгийн гайхамшигт хүмүүс төрсөн байдаг. Иоханн Винкельман        АВЪЯАС ЧАДВАР        Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. К.Маркс        Хэрэглээгүй авъяас ууршдаг, Ашиглаагүй булчин агшдаг, Тогтмол ус өмхийрдөг, Салхигүй агаар мууддаг, Түлхээгүй цаг зогсдог, Хэн ч орохгүй хаалга гацдаг Харин маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхдөг.        Бие эрүүл Сэтгэл санаа тайван Билиг авъяасаа хөгжүүлж буй бол чухам тэр л жаргалтай.        Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. П.М.Машеров        Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг. Шопенхуар        Сод авьяас бол 1 % yр чавдар 99% нь хүч хөдөлмөр. А.П.Чехов        ХӨГЖИМ        Хөгжмийг юу урлаг болгодог вэ? –Аялгуу. Ж.Руссо        Хөгжим бол бусад урлагийн дотроос үнэт зүйлсийг хамгаас сонор соргог эрхэм дээдээр илэрхийлэгч мөн. А.Руссель        Төрөлхөөс хөгжим сонирхдог мэддэг хүн гэж байхгүй. Харин тийм болон хүмүүжиж болно. Хөгжимд дур сонирхолтой болохын тулд юуны өмнө сонсож сурах хэрэгтэй. Хөгжимд дурлацгаагтун. Хөгжмийн ачаар та нар урьд мэдрээгүй шинэ хүчээр сэлбэгдэн, амьдралыг шинэ соргог өнгө будгаар харах болно. Д.Шостакович        Суу их хөгжим бол хэмнэлийн лугшилт дахь өнгө будаг мөн. К.Дебюсси        Үгээр илэрхийлж боломгүй зүйлийг би хөгжмөөр нөхөж өгдөг. Ф.Мендельсон        Хөгжмийн зорилго бол хүмүүсийг уриалан шилдэг сайхан өөд, хөтлөх явдал юм. Жорж Энеску        Хөгжмийг ард түмэн бүтээдэг, харин уран бүтээлч бид нар түүнийг зөвхөн найруулдаг юм. М.Глинка        Айзам хэмнэл ч үгүй, хэмжээ дамжаа ч үгүй бол аймаар эд дээ -Хөгжим гэдэг. В. Шекспир        Хөгжим бол тархийг цогцоор нь ажилуулж чадах гайхамшигт увдистай. Учир нь хөгжим тоглоход математик тооцоо хийсвэр сэтгэлгээ 2 зэрэг хөгжидөг. ЭТ-Авъяастан        Хөгжим бол сэтгэлийн хэл. Энэ бол авиагаар илэрхийлсэн сэтгэлийн амьдрал. П.И.Чайковский        Хөгжим бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг дүрсэлж чаддаг болтлоо тийнхүү өр зүрхэнд гүн нэвтэрсэн цорын ганц урлаг мөн. Стендаль        Хөгжим хамгийн хэцүү төвөгтэй нөхцөлд ч дандаа чихний чимэг болж, хөгжим хэвээрээ үлдэх ёстой. В.А.Моцарт        Сайхан, бодит хоёр чанар нь хөгжмийн агуулга мөн. Цезарь Кюи        Моцартын хөгжим намайг дулаацуулж баярлуулж, түүний хөгжмийг сонсохдоо би сайн үйлс бүтээх мэт болдог. Яагаад ингэж хүчтэй нөлөөлдгийг илэрхийлэхэд хэцүү гэхдээ энэ нь ямарч эргэлзээгүй бөгөөд түүний хөгжимтэй танил болох тусмаа,сонсох тусмаа улам бүр дурлах юм. П.И.Чайковский        Хэрэв би дахин амьдарвал ямар нэгэн шүлэг уншиж, хөгжим сонсох байсан. Чарльз Дарвин        Хөгжим хүний зүрхэнд галыг бадраана. Л.Бетховен        Бие эрүүл Сэтгэл санаа тайван Билиг авъяасаа хөгжүүлж буй бол чухам тэр л жаргалтай...        Сурахад хэзээч оройтохгүй бас эртдэхгүй...        Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн толь бичигт байдаг.        Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно        Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.        Амьдрал бол уул юм, бид удаан өгсөж түргэн урууддаг.        Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс хэд дахин єндєрт тавь.        Цаг хугацаа єнгєрч хэлсэн vг vлддэг.        Бага юмтай хvн ядуу биш, харин их юм хvсдэг хvн ядуу байдаг.        Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс.        Ажил амралт 2 яг адилхан, гол нь хүн яаж сэтгэж хүлээж авсанаас л бүх зүйл шалтгаална        Хүн бүрт чөлөөт цаг хангалттай байдаг... Учир нь ажил өөрөө чөлөөт цагийг өнгөрүүлэх нэг арга       

Хүүхэд ба амжилт

Амжилтгүй байхаас эмээх
Нэгэн багш ярьсан нь: ”Миний үр өгөөжтэй гэж боддог нэгэн арга байлаа.Хичээл заах үедээ сурагчдын сонирхлыг татахын тулд тааралдсан сурагчаа босгон асуулт асуудаг байлаа. Мэдэж байвал нэмэх , мэдэхгүй бол хасах тавьдаг байв. Хэсэг хугацааны дараа нэмэх, хасахыг нь нэгтгэн дүн болгодог байлаа. Сурагч асуултанд бүдэрвэл “Өөр хэн хариулах вэ?” гэж дуудлага худалдаанд үнэ хаялцуулж байгаа мэт асуудаг байлаа. Заримдаа хүүхдүүдийг идэвхтэй болгохын тулд “Хариулсан хүнд хоёр нэмэх тавьж өгнө.” гэдэг байв.Мэдээжийн хэрэг мэдэхгүй нэг нь хасах авдаг байв.

Нэг өдөр ухаалаг, сайн сурагчаасаа : “Чи яагаад гараа өргөхгүй байна. Зөв хариулчихаад нэмэх авахыг бодохгүй байна уу?”гэж асуулаа.
- Үгүй, хүсэхгүй байна гэлээ.
- Яагаад ?
- Хэрэв мэдэхгүй бол би хасах авна шүү дээ.

Энэ хариулт надад арга минь буруу болохыг сануулсан юм. Хамгийн амжилттай сурдаг сурагч ч буруу хариулахаас эмээн, алдаа гаргахыг хүсдэггүй юм.

- Тэгвэл чи багш байсан бол юу хийх вэ? Тэр ийм асуулт асууна гэж бодоогүй тул хэсэг бодлоо.
- Би багш байсан бол мэддэгт нь нэмэх тавиад, чадахгүйд нь хасах өгөхгүй гэлээ.
Бусад сурагчид руу эргээд
– Та нар юу гэж бодож байна? Хэмээн асуулаа.
Бүх анги санал нэгтэйгээр : “Бид ч мөн найз шигээ бодож байна” гэлээ.
- За ойлголоо. Үүнээс хойш, чадахгүйд нь хасах тавихгүй.

Тэд үүнийг баяртайгаар хүлээн авсан юм. Одоо би хичээлээ урамтайгаар заадаг. Хасах тавихгүй тул хамгийн муу сурагч ч асуултанд хариулахаар гараа өргөдөг болсон.

Хаана ч байсан хэдийд ч гэсэн үргэлж амжилттай байдаггүй.
Амжилт бол үнэхээр сайхан үр дүн юм. Бүхий л эрхэм зүйлсийн нэгэн адил тэр ч бас амар,түргэн ирдэггүй. Амжилтанд хүрэхийн тулд их хөдөлмөрлөж, шийдэмгий байх хэрэгтэй болно. Бидний ойлгож, сурагчиддаа хэлэх шаардлагатай нэгэн үнэн бий: Хүн бүр зөвхөн сурагчийн ширээний ард бус амьдралынхаа талбар бүрт амжилттай байхын тулд ажилладаг. Мөн хичээл зүтгэл бүр амжилтанд хүргэнэ гэсэн хууль байхгүй. Амжилт байдаг шиг таагүй явдал ч байдаг нь амьдралын бодит байдал юм. Хүний амьдралын алдаа нь амжилтаасаа ч их. Ухаантай хүн найдвартай чадах юмаа л амладаг. Харин хүн алдаанаасаа олж авсан сургамж, туршлагыг илүү ойр, анхааралтай хүлээн авдаг. Амжилтанд ойртох тусам өөртөө итгэх байдал өсч, “Хийчихлээ” гэж бахархдаг.

Судалгаагаар хамгийн чөлөөтэй гэгддэг тусгай сургуулиуд ч хүүхдүүд багш нараасаа эмээдгийг харуулжээ. Энд багш билгэ тэмдэг болсон байдаг. Гэвч жинхэнэ айдас нь багшийн дэргэд амжилтгүй байж, тэнэг байдалд орох юм. Нэг сурагч нөгөөдөө “Тэнэг” гэж хэлэх нь хамгийн том доромжлол юм. Тэнэг! Хүүхдүүд энэ гутамшигтай, айдас төрүүлэм үгийг хаанаас сураа вэ? Мэдээжийн хэрэг эцэг эхээсээ болон багш нараасаа. Сургууль, сурах бичиг, гэрийн даалгавар, шалгалтанд дургүй байдаг нь таагүй байдалд оруулах амжилтгүй байдлаас эмээх айдас юм.

Үе үеийн эцэг эх, багш нараас : “Та өнөөг хүртэл гэрийн даалгавараа хийхдээ ямагт дуртай байдаг сурагчийг харсан уу?” гэж асуухад “Тийм” хэмээн хариулж буй хүн гарсангүй. Мөн : “Яагаад хүүхдүүд маань даалгавараа хийх дургүй байна?” гэж асуухад таны тааж байгаачлан бас хариултгүй үлддэг юм.

Хүсвэл танаас ч нэг асуулт асууья: “Хүүхдүүд яагаад өндөр оноо аваад баярладаг вэ?” Магадгүй та “Амжилт үзүүлсэн учраас” гэх байх. Үгүй эрхэмээ. Тэнэг байдалд ороогүйдээ, эцэг эхээс болон багш нарынхаа өчүүхэн боловч сэтгэлээр унагах үгнээс аврагдсандаа баярладаг юм.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ мэддэггүй
Бидэнд хандаж буй эцэг эхчүүдийн инхэнх нь хүүхдүүд нь амжилт гаргахгүй байгаа асуудлаар ирдэг. “Хүү минь ухаалаг, хүсвэл ангийнхаа тэргүүний сурагч болж чадах ч зөрүүдлэн хичээлээ давтахгүй байна” гэж нэг эх хэлсэн юм. “Өөр нэг ээж” хүүгээ ойлгохгүй юм. Дунд сургуульд байхдаа улирал бүрт талархлын бичиг авдаг байсан боловч лицейд ороод маш залхуу болсон. Хичээлээ хийхгүй, үгэнд орохгүй. “Гэрээсээ мөнгө хулгайлаад тоглоомын газар очдог” гэж ярьж байна. Аав ээж, багш нар, гэрийн ахмад хүмүүс ч бүгд нэгдээд хүүхдүүдэд ялангуяа залууст: “Хүү минь бидний сурагч байх үед хүндэтгэлтэй байж, багшийгаа харчихаад орох газраа олж яддаг байлаа. Томчуудаас зөрдөггүй байсан. Боломжгүй байсан тул дэнлүүний гэрэлд хичээлээ давтдаг байлаа. Одооны залуус ухаангүй, хариуцлагагүй, өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй болж.” гэж хэлцгээдэг.

Нэгэн хүмүүжлийн багш ярьж байна: Дүнгийн хуудас тараах өдөр нүд дүүрэн нулимстай хүү орж ирлээ. Гар дахь хуудсаа над руу сунгаад “Багшаа энэ хуудсыг хараач” гэлээ. Хоёр хичээл сайн, бусад нь онц, ганцхан газарзүй л муу дүнтэй байлаа. Би инээчхэв. “Та битгий инээ. Би энэ хуудсыг яаж гэртээ аваачих юм бэ?” гэж байна. Түүний зөв. Ганцхан газарзүйгээс бусад бүх хичээл дээр толгой нь ажилладаг байсан гэж үү? Үнэндээ энэ муу дүн нь хүүхдээс бус багшаас болсон байв. Хүү тайлбарлаж эхэллээ: Газар зүйн багш нэг удаа уурлаад “Юу ч хийсэн надаас муугаас өөр дүн авахгүй” гэж хэлсэн. Би түүнийг тайвшруулан “Гуньсаны хэрэггүй, багштай чинь уулзъя” гэлээ. Ингээд газарзүйн багштай уулзсан боловч найдсан зүйлээ авсангүй. Тэр багш энэ сурагчийг хүмүүсийн хэлдгээр үнэхээр араандаа зуусан байлаа. Ярьсан зүйлээс нь үзвэл энгийн явдал болжээ. Сурагчийг хийсэн үйлдлийнхээ төлөө уучлал гуй гэсэн боловч тэр “Би уучлал хүсэх буруу юм хийгээгүй” гэжээ. Газар зүйн багш сэтгэлзүйн талаар мэдлэггүйгээс болжээ. “Бас түүнийг мэргэжлээ буруу сонгосон байна” гэж болно.

Сурган хүмүүжүүлэгч бол мэдлэг, тэсвэр тэвчээр, уужуу сэтгэл шаардсан мэргэжил юм.

Энд судалгаагаар гарсан үнэнийг хэлэх хэрэгтэй. Бидэнд ирсэн сурагчидийнзовлонгийн 70% нь багшаас болсон нь харамсалтай. Илүү тодруулбал хүүхдүүдийн сургуульдаа амжилтгүй байдаг эхний шалтгаан нь мэргэжлээ буруу сонгосон багш нар юм. Сурган хүмүүжүүлэх зүрх сэтгэлтэй, мэргэжлээ гартаа оруулсан багш харамсалтай нь цөөн билээ. Сурагчид сургуульдаа хүйтэн хөндий, амжилтгүй байх хоёр дахь шалтгаан нь цагийн эрхэнд хоцрогдсон боловсролын систем юм. Гэвч өнөөгийн манай сургууль, багш нар хүүхдийн сэтгэлзүйг ихээхэн анхаарах болсныг дурдахад таатай байна.

Боловсролын үндэс гэр бүлд тавигддаг
Боловсрол гэр бүлээс эхэлдэг тул эцэг эхийн халиуцлага маш чухал. Хэрэв хүүхдүүдэд ямар нэг дутагдал байвал эцэг эхчүүд хариуцлага хүлээдэг. Эцэг эх бүр хүүхдүүдийнхээ буруу бүхнийг хараад “Би хаана алдав аа?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

Нэгэн эх хажууд минь ирээд үүнийг ярьсан юм: “Эрхэм ээ, миний хүү найз нарынхаа муу нөлөөнд орчихлоо. Ховорхон хүүхэд. Хичээлдээ үнэхээр сайн, үгнээс гардаггүй байсан. Нэг өдөр Найзуудад минь компьютер бий, надад ч бас авч өгөөч” гэлээ. “Одоохондоо чадахгүй нь. Мөнгөтэй болохоороо авья” гэв. Удалгүй түүний зан өөрчлөгдөж, үе үе “Найзуудтайгаа хичээл давтана” гэж зөвшөөрөл авдаг болсон. Өгсөн халаасны мөнгийг чамлан, үргэлж л илүүг хүсч байв. Хэдэн удаа хэлэлгүйгээр цүнхнээс мөнгө авсан гэж сэжиглээд мэдэгдэлгүйгээр араас нь дагаж явлаа. Тэр хичээл давтах нэрийдлээр тоглоомын газар очдог байжээ. Хэзээ ч худал хэлдэггүй байсан түүнд хэчнээн их гомдсон гээч. Орой аавыг нь ирэхлээр хэллээ. Хүүхдээ гэртээ байлгахын тулд компьютер авч өгөхөөр шийдлээ. Муу найзуудаасаа холбоогоо таслан, тоглоомын газар очихгүй гэж амласан тул өөрт нь компьютер авч өгөх болсноо хэллээ. Тэр ч уучлал гуйлаа…

Үргэлжлэлийг нь таамагласан тул түүнээсийн асуулаа:
- Компьютер авч өгсөн ч тэр гэрээсээ зугтаан, найз нартайгаа уулзан, тоглоомын газар очсоор л байсан уу?
- Тийм ээ …Та яаж мэдээ вэ?
- Эмэгтэй минь, “Зүрх сэтгэл кофе ч биш, кофены газрыг ч биш, кофегоор далимдуулан найз нөхөд хүсдэг” гэсэн хуучны үг байдаг. Кофены газрын хажуугаар өнгөрөхдөө дотогшоо нэг хараарай. Олон хүн тамхины утаа, дуу шуугианыг тоолгүй олон цагаар суун тоглож ярьцгаадаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь гэр бүлтэй, хүүхэдтэй байдаг. Гэртээ байх ёстой байтал энд юу хийж байдаг билээ? Энэ нь тун энгийн. Гэрт нь байдаггүй нөхөрлөл, тайван байдал энд бий.

Хүүхдийн хувьд ч адил юм: Компьютер болон тоглоом бол далим. Хүүхэд тань гэртээ тайван биш байна. Тоглоомын газар түүний сэтгэлийг илүү их татаж байна. Та хэдий “муу нөхөд” гэдэг ч хүү тань тэгж бодохгүй . Таныг гомдлоо ч уулзсан хэвээр байна.

Тэр гэр бүлийг нарийн мэдсэний дараа бүх зүйл тодорхой болсон. Хүүхдээс урьдаар эцэг эхийг нь судлах хэрэгтэй байжээ. Үнэхээр дарамттай байлаа. Гэртээ үг хэлэх ч эрхгүй тул биеэ даасан болж өссөнгүй. Өмнөөс нь шийдвэр гаргадаг эцэг эх нь алдаа гаргаснаа ойлгосонгүй. Үүнийг нь сануулахад “Өө бид энэ хүүхдийн төлөө бүх л зөв зүйлийг хийсэн” гэж эсэргүүцсэн юм. Харамсалтай нь маш олон эцэг эхчүүд хүүхдээ буруу үйлдэл хийсний дараа л алдаа гаргаснаа ойлгодог. Энэ эхийн “Ховорхон хүүхэд байсан” гэсэн үг үүнийг баталж байна.

 

Санал асуулга

Танд хамгийн сонирхолтой нь?