1 Хүүхдийг хүмүүжүүлнэ гээд эвдэж болохгүй
Зөвлөгөө :: Соёл, хүмүүжлийн :: Хүүхдийг хүмүүжүүлнэ гээд эвдэж болохгүй

10-р сар
25
2020


АЛИВААД СУРАЛЦАХУЙ        Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой. А.Эйнштейн        Сурахад хэзээч оройтохгүй бас эртдэхгүй. ЭТ-Авъяастан        Өөдрөг хөгжилтэй, хөгжим тоглож, хөгжмийн хэмнэл мэдэрдэг хүмүүс амархан эдгэрдэг урт насалдаг. Амбруз Паре        Хэлнээсээ илүүтэй чихээ сайн ашиглаж бай. Сенека        Сурлага гэдэг бол хүмүүжил хэмээх цэцгийн зөвхөн нэг дэлбээ нь юм. В.А.Сухомлинский        Сурах хүсэлгүй сурагч жигүүргүй шувуутай адил. В.Саади        УРЛАГИЙН ГОО САЙХАН        Төгөлдөр хуур нь мод, төмөр ба хэлбэлзэх агаарыг ашиглан хорвоогийн нандин үнэнтэй харилцаж чаддаг юм. Кеннет Миллер        Хүний юм болгон нь нүүр царай, өмссөн хувцас, дотоод санаа сэтгэл нь цөм гоо сайхан сайхан байх ёстой. Ф.Энгельс        Тайзан дээр хүн амьдрал дээрхээсээ нэг шат дээгүүр байх ёстой. Людвиг Берне        Тоочин хүн тоочин л болно, физикч хүн физикч л болно, харин урлаг мэдэрч байж хүн болно. Софокл        Урлаг бол улс үндэстэний хувцас юм. О.Бальзак        Урлаг дахь үнэнхүү гоо сайхны өмнө цаг хугацаа хүчгүй. Гүлранс        Урлаг цэцэглэсэн газар л хамгийн гайхамшигт хүмүүс төрсөн байдаг. Иоханн Винкельман        АВЪЯАС ЧАДВАР        Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. К.Маркс        Хэрэглээгүй авъяас ууршдаг, Ашиглаагүй булчин агшдаг, Тогтмол ус өмхийрдөг, Салхигүй агаар мууддаг, Түлхээгүй цаг зогсдог, Хэн ч орохгүй хаалга гацдаг Харин маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхдөг.        Бие эрүүл Сэтгэл санаа тайван Билиг авъяасаа хөгжүүлж буй бол чухам тэр л жаргалтай.        Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. П.М.Машеров        Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг. Шопенхуар        Сод авьяас бол 1 % yр чавдар 99% нь хүч хөдөлмөр. А.П.Чехов        ХӨГЖИМ        Хөгжмийг юу урлаг болгодог вэ? –Аялгуу. Ж.Руссо        Хөгжим бол бусад урлагийн дотроос үнэт зүйлсийг хамгаас сонор соргог эрхэм дээдээр илэрхийлэгч мөн. А.Руссель        Төрөлхөөс хөгжим сонирхдог мэддэг хүн гэж байхгүй. Харин тийм болон хүмүүжиж болно. Хөгжимд дур сонирхолтой болохын тулд юуны өмнө сонсож сурах хэрэгтэй. Хөгжимд дурлацгаагтун. Хөгжмийн ачаар та нар урьд мэдрээгүй шинэ хүчээр сэлбэгдэн, амьдралыг шинэ соргог өнгө будгаар харах болно. Д.Шостакович        Суу их хөгжим бол хэмнэлийн лугшилт дахь өнгө будаг мөн. К.Дебюсси        Үгээр илэрхийлж боломгүй зүйлийг би хөгжмөөр нөхөж өгдөг. Ф.Мендельсон        Хөгжмийн зорилго бол хүмүүсийг уриалан шилдэг сайхан өөд, хөтлөх явдал юм. Жорж Энеску        Хөгжмийг ард түмэн бүтээдэг, харин уран бүтээлч бид нар түүнийг зөвхөн найруулдаг юм. М.Глинка        Айзам хэмнэл ч үгүй, хэмжээ дамжаа ч үгүй бол аймаар эд дээ -Хөгжим гэдэг. В. Шекспир        Хөгжим бол тархийг цогцоор нь ажилуулж чадах гайхамшигт увдистай. Учир нь хөгжим тоглоход математик тооцоо хийсвэр сэтгэлгээ 2 зэрэг хөгжидөг. ЭТ-Авъяастан        Хөгжим бол сэтгэлийн хэл. Энэ бол авиагаар илэрхийлсэн сэтгэлийн амьдрал. П.И.Чайковский        Хөгжим бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг дүрсэлж чаддаг болтлоо тийнхүү өр зүрхэнд гүн нэвтэрсэн цорын ганц урлаг мөн. Стендаль        Хөгжим хамгийн хэцүү төвөгтэй нөхцөлд ч дандаа чихний чимэг болж, хөгжим хэвээрээ үлдэх ёстой. В.А.Моцарт        Сайхан, бодит хоёр чанар нь хөгжмийн агуулга мөн. Цезарь Кюи        Моцартын хөгжим намайг дулаацуулж баярлуулж, түүний хөгжмийг сонсохдоо би сайн үйлс бүтээх мэт болдог. Яагаад ингэж хүчтэй нөлөөлдгийг илэрхийлэхэд хэцүү гэхдээ энэ нь ямарч эргэлзээгүй бөгөөд түүний хөгжимтэй танил болох тусмаа,сонсох тусмаа улам бүр дурлах юм. П.И.Чайковский        Хэрэв би дахин амьдарвал ямар нэгэн шүлэг уншиж, хөгжим сонсох байсан. Чарльз Дарвин        Хөгжим хүний зүрхэнд галыг бадраана. Л.Бетховен        Бие эрүүл Сэтгэл санаа тайван Билиг авъяасаа хөгжүүлж буй бол чухам тэр л жаргалтай...        Сурахад хэзээч оройтохгүй бас эртдэхгүй...        Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн толь бичигт байдаг.        Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно        Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.        Амьдрал бол уул юм, бид удаан өгсөж түргэн урууддаг.        Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс хэд дахин єндєрт тавь.        Цаг хугацаа єнгєрч хэлсэн vг vлддэг.        Бага юмтай хvн ядуу биш, харин их юм хvсдэг хvн ядуу байдаг.        Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс.        Ажил амралт 2 яг адилхан, гол нь хүн яаж сэтгэж хүлээж авсанаас л бүх зүйл шалтгаална        Хүн бүрт чөлөөт цаг хангалттай байдаг... Учир нь ажил өөрөө чөлөөт цагийг өнгөрүүлэх нэг арга       

Хүүхдийг хүмүүжүүлнэ гээд эвдэж болохгүй

Хэрэв амьдралдаа тааламжтай байхыг хүсвэл эхлээд түүнд өөрийнхөө сайхан сэтгэлийг бэлэглэ.

Б.Спиноза

Ихэнх эцэг эхчүүд хүүхдэд гар хүрч дэг журмыг тогтоох гэж оролддог. Хүүхэд гэдэг бүрэлдэж буй болохоосоо эхлэн эцэг эх та биднийг дуурайн биднийг үлгэр жишээ болгон амьдралд бэлтгэгддэг. Тэд биднээс олж харснаа тусган авч биднээс л суралцдаг.

Амьдралын олон асуудал хүмүүжлийн тал дээр ч гэсэн та бид эцэг эхийгээ дуурайн тэдэнтэй адил ханддагаа та ер нь анзаарсан уу? Ээж аав маань загнаж зандрахад нь гомдож, гар хүрэхэд нь бие биш сэтгэл хөндүүрлэн өвддөг байсныг мартсан уу?

Тэр өдрүүдийг бид ямар хурдан мартаа вэ? Тийнхүү мартаад үр хүүхэддээ ч мөн тэгж хандаж байгаа ч юм билүү, тэд ч гэсэн тэр өдөр бидний мэдэрсэн гомдлыг амсаж байгаа ч юм уу? Дэг журам гээд ярихад түүний өөрийн гэсэн хэл байдаг. Хүмүүс аливаа нөхцөл байдал буюу асуудалтай тулгарахдаа тэр бүгдийг өөрийн эрх ашгийн дагуу шийдвэрлэж өөрийн гарын доор байлгахыг эрмэлздэг. Энэхүү эрмэлзлэл, арга замыг бид хүмүүжүүлэх гэнэ. Нэгэнт бид энэхүү хэлийг хүлээн зөвшөөрч байгаа бол түүнийг зөв ярьж сурах нь нэн чухал юм. Зохисгүй аашилж байгаа хүүхдийг хараад та, эцэг эхийнх зан төлөвийг анзаардаг уу?

Ийм нэг жишээ байна. Бат-Очир гуайнх 3 хүүхэдтэй. Нэг охин хоёр хүү. Гэтэл 18 настай бага хүүгийх нь зан ааш эвдэрч, үүнд нь машид сэтгэл зовсон ээж нь бидэнд хандсан юм. Ээжийнх нь хувьд хүмүүжүүлэх гол арга барил нь “Бие махбодьтой нь ярих” харин аавынх нь хувьд “юу ч болсон тоохгүй байх” зарчмыг баримтлагч. Хүүхдүүдээ дээрх үзэл баримтлалын дагуу өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд бага хүүгээс бусдад нь амжилттай байсан гэнэ. Ээж нь энэ бүхнийг сайн ойлгохгүй байлаа. Сүлд хүү яагаад ийм болж, бусад нь яагаад өөр байна вэ? Гэвч үнэн хэрэгтээ Сүлд хүү яагаад ийм болсныг биш харин бусад хүүхдүүд нь хэрхэн хүмүүжлийн доголдолгүй өссөнийг л асуух нь зүйтэй юм. Хүүхдүүд нь бүгд л “Алганы амт амсаж” өссөн атлаа нэг нь “бослого” гаргасан байх юм. Гэвч хүүхдүүд нь зожиг, өөртөө итгэлгүй, нийтийн дунд өөрийгөө илэрхийлж чаддаггүй хүмүүс болсон байлаа. Угаас хүмүүжлийн ийм аргыг хэрэглэдэг гэр бүлд хүүхэд нэг бол гутрангуй, дорой эсвэл толгой өргөн зөрүүдлэгч, эсэргүүцэгч болдог.

Дээрх гэр бүл, гэр бүлийн дотоод харилцааны талаарх зөвлөгчид хандаж энэ сэдвээр сайтар ярилцсаны эцэст эцэг эх хүүхдүүдийн хооронд илүү сайхан харилцаа тогтсон юм. Хүүхдийг зодож шийтгэх хэлбэр нь ихэвчлэн дунд ба дундаас доош амьдралтай гэр бүлүүдэд илүүтэй ажиглагддаг. Гэхдээ энэ нь мэдээж амьдралын дээд төвшинтэй бөгөөд дээрхийн адил зарчмаар хүүхдээ хүмүүжүүлдэг гэр бүлүүдийг үгүйсгэж буй хэрэг биш юм. Ингэхэд эцэг эхчүүд яагаад ийм замыг сонгох болдог вэ? Үүний учир шалтгаан болох хүчин зүйлсийг бид танилцуулъя.

Өөр арга замыг мэддэггүй: Ихэнх хүмүүс гэрлэж үр хүүхэдтэй болохоосоо өмнө хүүхдийн хүмүүжил боловсролын талаар ямар нэгэн тодорхой ойлголт мэдлэггүй байдаг. Гэнэт л хүүхдийн асуудалтай тулгармагцаа тэр даруйдаа өөрийн эцэг эхийн баримталж байсан арга замыг “туршдаг”. Ер нь хүмүүсийн мэддэг, тэдэнд хамгийн ойрхон арга барил нь эцэг эхийнх нь арга барил байдаг. Тийм ч тааламжтай бишийг нь өөрийн биеэр мэдэрсэн л байх. Гэсэн ч тэр бүхнийг хэдийнээ мартаад өнөөдөр эцэг эхийн үүднээс хүүхэдтэйгээ харилцдаг.
Хялбар арга замыг сонгох: Ихэнх гэр бүл “Алганы амт үзүүлэх” нь асуудлыг шийдвэрлэх хамгийн товч бөгөөд тодорхой арга гэж үздэг. Хэдий ингэснээр хүүхдийг үгэндээ оруулж, хүссэнээ хийлгэж болох боловч энэ нь нэг л удаагийн “амжилт” бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд хүүхэд таны толгойг улам өвтгөгч болон хувирдаг.
Уур хилэнгээ барьж чаддаггүй: Хүүхэд хүмүүжүүлэх явцад олон асуудал шалтгаанаар бид уурладаг. Үнэн хэрэгтээ тэр бүгд хүүхдээс биш эцэг эх бидэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хүүхэд биднийг бус бид л өөрсдийгөө бухимдуулдаг. Бодох арга зам маань үүнд хамгийн их нөлөөтэй. Хоёр настай бяцхан хүү “хориглосоор” байтал зочдын өрөөнд орж шүүгээн дээрх үнэт баарыг хагалчихав. Гэтэл бүх судлаачид хүүхэд хөлд орохтой зэрэгцэн тэдний сониуч зан нь ихэсдгийг баталсан байдаг. Ихэнх тохиолдолд ээжүүд хүүхэд нь явж эхэлмэгц “хориотой бүсүүдийг танилцуулж” хүүхдийн сонирхлыг улам их төрүүлдэг.

Харин түүний оронд тэр бүхэнд бэлтгэлтэй байж, уур бухимдлаа барьж байх нөхцөл бүрдүүлснээр гэр бүлийн харилцаа зүй зохистой “эрүүл” байж чадна. Ядаж л хүүхдийг гэрт бус, гэрийг нь хүүхдэд нийцтэй байлгавал уцаарлах шалтгуудын тоо цөөрнө.

“Гэр орон маань цэвэр цэмцгэр, дэг журамтай байх хэрэгтэй” ба “Хүүхэд өөртөө итгэлтэй, бүтээлч, мэдэхийг хүсэгч болох ёстой” гэсэн 2 үзэл нь хоёулаа сайхан санаа ч, нэг дор, ялангуяа хүүхэдтэй гэр бүлд нэг дор биелүүлэхэд төвөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Ингэж “гал, ус” 2- ыг хамтад нь байлгахыг хичээснээр өөрсдийгөө “дарамтад” оруулна. Иймд бид уур хилэнгээ хянахын тулд эхлээд түүний цаана орших үзэл бодлоо дүгнэж эргэцүүлэх хэрэгтэй.

Хүмүүжлийн энэ арга зам нь тэрнээсээ илүү гэхийн оронд гагцхүү тэр арга барилаа хамгийн хөнгөн төвшинд барьж чадвал илүү үр дүнтэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хамгийн хүнд хэлбэрийн замаас нь хөнгөн хэлбэр рүү нь жагсаасан доорх жагсаалтын хамгийн сүүлийнх нь гэсэн үг.

Хатуу ширүүнээр зодох – гар хүрэх – хатуу ширүүнээр загнах – загнах - өндөр дуугаар ярих- ууртай ярих- үйл хөдлөл байдал төлөвөөр ойлгуулах – харцаараа ойлгуулах. Харцаараа ойлгуулж болох үед хүүхэд рүү хашгирч загнаснаар дараагийн удаад хүүхэд хашгирч загнахаас нааш ойлгодоггүй болдог. Улмаар ингэж сургах нь хангалтгүй санагдан гар хүрвэл, зодуулахаас урьд ойлгож хүлээж авахаа болин дөжирч, эцсийн дүнд “Юу ч хэлээд, яаж ч хичээгээд ойлгодоггүй” хүүхэд бий болно. Иймд хүүхдэд тохирох аргыг нь олж тэр л хэмжээнд нь байлгах нь чухал. Ингэж чадвал илүү үр дүнтэй доод төвшинд шилжихэд ч дөхөмтэй. Загнуулж байж л үг авдаг хүүхэдтэй харьцахдаа эхлээд дуугаа намсган, ийм маягаар бие махбодиос нь илүү оюун санаатай нь ухаарал, эргэцүүлэлтэй ярьж болно.

 

Санал асуулга

Танд хамгийн сонирхолтой нь?