1 Уралдааны удирдамж
Удирдамж

10-р сар
25
2020


АЛИВААД СУРАЛЦАХУЙ        Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой. А.Эйнштейн        Сурахад хэзээч оройтохгүй бас эртдэхгүй. ЭТ-Авъяастан        Өөдрөг хөгжилтэй, хөгжим тоглож, хөгжмийн хэмнэл мэдэрдэг хүмүүс амархан эдгэрдэг урт насалдаг. Амбруз Паре        Хэлнээсээ илүүтэй чихээ сайн ашиглаж бай. Сенека        Сурлага гэдэг бол хүмүүжил хэмээх цэцгийн зөвхөн нэг дэлбээ нь юм. В.А.Сухомлинский        Сурах хүсэлгүй сурагч жигүүргүй шувуутай адил. В.Саади        УРЛАГИЙН ГОО САЙХАН        Төгөлдөр хуур нь мод, төмөр ба хэлбэлзэх агаарыг ашиглан хорвоогийн нандин үнэнтэй харилцаж чаддаг юм. Кеннет Миллер        Хүний юм болгон нь нүүр царай, өмссөн хувцас, дотоод санаа сэтгэл нь цөм гоо сайхан сайхан байх ёстой. Ф.Энгельс        Тайзан дээр хүн амьдрал дээрхээсээ нэг шат дээгүүр байх ёстой. Людвиг Берне        Тоочин хүн тоочин л болно, физикч хүн физикч л болно, харин урлаг мэдэрч байж хүн болно. Софокл        Урлаг бол улс үндэстэний хувцас юм. О.Бальзак        Урлаг дахь үнэнхүү гоо сайхны өмнө цаг хугацаа хүчгүй. Гүлранс        Урлаг цэцэглэсэн газар л хамгийн гайхамшигт хүмүүс төрсөн байдаг. Иоханн Винкельман        АВЪЯАС ЧАДВАР        Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. К.Маркс        Хэрэглээгүй авъяас ууршдаг, Ашиглаагүй булчин агшдаг, Тогтмол ус өмхийрдөг, Салхигүй агаар мууддаг, Түлхээгүй цаг зогсдог, Хэн ч орохгүй хаалга гацдаг Харин маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхдөг.        Бие эрүүл Сэтгэл санаа тайван Билиг авъяасаа хөгжүүлж буй бол чухам тэр л жаргалтай.        Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. П.М.Машеров        Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг. Шопенхуар        Сод авьяас бол 1 % yр чавдар 99% нь хүч хөдөлмөр. А.П.Чехов        ХӨГЖИМ        Хөгжмийг юу урлаг болгодог вэ? –Аялгуу. Ж.Руссо        Хөгжим бол бусад урлагийн дотроос үнэт зүйлсийг хамгаас сонор соргог эрхэм дээдээр илэрхийлэгч мөн. А.Руссель        Төрөлхөөс хөгжим сонирхдог мэддэг хүн гэж байхгүй. Харин тийм болон хүмүүжиж болно. Хөгжимд дур сонирхолтой болохын тулд юуны өмнө сонсож сурах хэрэгтэй. Хөгжимд дурлацгаагтун. Хөгжмийн ачаар та нар урьд мэдрээгүй шинэ хүчээр сэлбэгдэн, амьдралыг шинэ соргог өнгө будгаар харах болно. Д.Шостакович        Суу их хөгжим бол хэмнэлийн лугшилт дахь өнгө будаг мөн. К.Дебюсси        Үгээр илэрхийлж боломгүй зүйлийг би хөгжмөөр нөхөж өгдөг. Ф.Мендельсон        Хөгжмийн зорилго бол хүмүүсийг уриалан шилдэг сайхан өөд, хөтлөх явдал юм. Жорж Энеску        Хөгжмийг ард түмэн бүтээдэг, харин уран бүтээлч бид нар түүнийг зөвхөн найруулдаг юм. М.Глинка        Айзам хэмнэл ч үгүй, хэмжээ дамжаа ч үгүй бол аймаар эд дээ -Хөгжим гэдэг. В. Шекспир        Хөгжим бол тархийг цогцоор нь ажилуулж чадах гайхамшигт увдистай. Учир нь хөгжим тоглоход математик тооцоо хийсвэр сэтгэлгээ 2 зэрэг хөгжидөг. ЭТ-Авъяастан        Хөгжим бол сэтгэлийн хэл. Энэ бол авиагаар илэрхийлсэн сэтгэлийн амьдрал. П.И.Чайковский        Хөгжим бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг дүрсэлж чаддаг болтлоо тийнхүү өр зүрхэнд гүн нэвтэрсэн цорын ганц урлаг мөн. Стендаль        Хөгжим хамгийн хэцүү төвөгтэй нөхцөлд ч дандаа чихний чимэг болж, хөгжим хэвээрээ үлдэх ёстой. В.А.Моцарт        Сайхан, бодит хоёр чанар нь хөгжмийн агуулга мөн. Цезарь Кюи        Моцартын хөгжим намайг дулаацуулж баярлуулж, түүний хөгжмийг сонсохдоо би сайн үйлс бүтээх мэт болдог. Яагаад ингэж хүчтэй нөлөөлдгийг илэрхийлэхэд хэцүү гэхдээ энэ нь ямарч эргэлзээгүй бөгөөд түүний хөгжимтэй танил болох тусмаа,сонсох тусмаа улам бүр дурлах юм. П.И.Чайковский        Хэрэв би дахин амьдарвал ямар нэгэн шүлэг уншиж, хөгжим сонсох байсан. Чарльз Дарвин        Хөгжим хүний зүрхэнд галыг бадраана. Л.Бетховен        Бие эрүүл Сэтгэл санаа тайван Билиг авъяасаа хөгжүүлж буй бол чухам тэр л жаргалтай...        Сурахад хэзээч оройтохгүй бас эртдэхгүй...        Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн толь бичигт байдаг.        Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно        Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.        Амьдрал бол уул юм, бид удаан өгсөж түргэн урууддаг.        Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс хэд дахин єндєрт тавь.        Цаг хугацаа єнгєрч хэлсэн vг vлддэг.        Бага юмтай хvн ядуу биш, харин их юм хvсдэг хvн ядуу байдаг.        Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс.        Ажил амралт 2 яг адилхан, гол нь хүн яаж сэтгэж хүлээж авсанаас л бүх зүйл шалтгаална        Хүн бүрт чөлөөт цаг хангалттай байдаг... Учир нь ажил өөрөө чөлөөт цагийг өнгөрүүлэх нэг арга       

“МӨРӨӨДӨЛД ХҮРГЭХ АЯЗ” АВЪЯАСТАН-III

ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Хүүхэд өсвөр үеийнхийн чөлөөт цагт зориулсан боловсролыг дэмжих “Эрдэнэт-Авъяастан”-ТББ нь Орхон аймгийн Засаг даргын ивээл дор тус уралдааныг зарлав.

 

Нэг. ЗОРИЛГО

Хүүхэд багачуудад дэлхийн хөгжмийн сор болсон бүтээлүүдээс сурталчилан таниулах, урлаг гоо зүйн хүмүүжил олгох, тоглох ур чадварыг дээшлүүлэх, сонгодог хөгжмийг тоглож сурах, мэдэрч таашаах чадвартай болгон хүсэл сонирхлыг нь дэмжих, тэдний урлаг соёлын хүрээ, сонсох мэдрэмж, оюуны чадварыг тэлэхэд оршино.

 

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА

Чөлөөт цагаараа төгөлдөр хуур хөгжим сонирхон суралцдаг бүхий л хүүхэд залуус оролцоход нээлттэй.

Уралдаан нь 2020 оны 02 сарын 7-9 өдрүүдэд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болно.

Бүртгэлийг 2019.11.10 эхлэн 2020.01.10 хүртэл www.aviyastan.mn хаягаар бүртгэж авна.

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага, шүүх журмыг тус сайтаас дэлгэрэнгүй танилцана уу

 

Гурав . УРАЛДААНЫ БОЛЗОЛ

Хүүхэд багачуудын тэдгээрийн сурах сонирхол тэдний идэвхи зүтгэл ур чадварыг харгалзан

  1. УРАЛДААН,
  2. НААДАМ,
  3. АНСАМБЛЬ гэсэн 3 төрлөөр явагдана.
  • Уралдаан болон Наадамд давхар оролцохыг зөвшөөрөхгүй бөгөөд харин уралдаан, наадмын оролцогчид нь Ансамблийн төрөлд давхар орж болно.
  • Уралдаан болон Наадамд оролцож буй сурагчид хэрэв программын шаардлагыг хангавал өөрийн насны ангилалыг ахиулах буюу давхар оролцож болох бөгөөд өөрийн наснаас дор ангилалд оролцохыг зөвшөөрөхгүй!
  • Давхар оролцох үед тоглох зохиолууд нь өөр өөр байх бөгөөд мандатыг тус тусад нь авна.
  • Уралдаанд оролцогчид нь программын шаардлага хангахуйц өөртөө итгэлтэй ур чадварын төвшин өндөр, чанартай бэлтгэгдсэн байхыг шаардана.
  • Наадамд анхлан суралцагчид болон тайзан дээр гарч нүүр хагарах, урам зориг авах зорилготой сурагчид хамаарна
  • 10-с дээш оролцогч хамруулсан багшид Уралдаан зохион байгуулах комиссын зүгээс ирж буцах зардалд нь дэмжлэг үзүүлнэ.

 

Оролцогчид нь:

  • Тоглоочын ур чадвар
  • Тайзны соёл
  • Хувцаслалт
  • Сахилга бат, дэг журмийг сайтар ханган оролцоно.

 

Мандат:

  • Уралдаан болон Наадамд оролцогчид 50.000 төг, Ансамбльд оролцогч тус бүр 30000 төг мандат авсанаар бүртгэл баталгаажна.
  • Мандатны төлбөрийг “Эрдэнэт-Авъяастан” ТББ-ын Худалдаа Хөгжлийн Банкин дахь 407171431 тоот дансанд оролцогчийн овог нэр регистрийн дугаартай нь бичиж тушаана.
  • Мандатны төлбөр нь буцаагдахгүй

 

Дөрөв. ОРОЛЦОХ ТӨРӨЛ, НАСНЫ АНГИЛАЛ, ТОГЛОХ ЗОХИОЛУУД

УРАЛДААНЫ ТӨРӨЛ

7-8нас буюу 1-р түвшин

1. W.A.Mozart “Minuet-F major K2”

2. Хувийн номер / Сонгодог пьес /

9-10нас буюу 2-р түвшин

1. В.Гиллок “Фланменго”

2. Хувийн номер / Сонгодог пьес /

11-12нас буюу 3-р түвшин

1. М.Магин “Полька”

2. Хувийн номер / Сонгодог пьес /

13-14нас буюу 4-р түвшин

1. Ф.Шопен “Полонез” G minor

2. Хувийн номер / Сонгодог пьес /

15-с дээш нас буюу 5-р түвшин

1. Д.Шостакович “Испани бүжиг”

2. Хувийн номер / Сонгодог пьес /

/ Тоглох зохиолуудын нотыг тус сайтаас татаж авах боломжтой /

 

НААДМЫН ТӨРӨЛ

6 хүртэлх нас

7-9 нас

10-12 нас

13-с дээш нас гэсэн ангилалаар

Сонголт чөлөөтэй өөрийн сурсан хамгийн сайн 1 ая тоглох.

  • Наадамд Нэрт хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын зохиолоос өөрийн насны ангилал ур чадварт тохируулан сонгох боломжтой / заавал биш /
  • Зохиолыг: Автор Б.Мөнхтуяа “Хаврын дараа зун” /шинэчилсэн 2 дахь хэвлэл/ номноос авч болох бөгөөд Эх хувилбарыг алдуулахгүйгээр мэрэгжлийн хүнээр найруулуулж тоглоочын техник хэв маягт тохируулан баяжуулан тоглож болно.

 

АНСАМБЛИЙН ТӨРӨЛ

Бага нас / 8 хүртэлх нас /

Дунд нас / 9-12 нас /

Ахлах нас / 13-с дээш нас /

Насны ангилал тус бүрдээ сонголт чөлөөтэй 1 ая тоглох.

 

Удирдамжийн талаар тодруулж лавлах:

Веб сайт www.aviyastan.mn

Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Фэйс хуудас: Aviyastan

- Аливаа асуултанд зөвхөн Фэйсбүүк чатаар харилцаж хариу өгнө.

 

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

ХӨҮ-ний чөлөөт цагт зориулсан “ЭРДЭНЭТ-АВЪЯАСТАН” ТББ

 

ДЭМЖИГЧ, ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГазрын СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОР

“МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” ТББ

 

 

Ерөнхий зохион байгуулагч

alt "ЭРДЭНЭТ-АВЪЯАСТАН" ТББ


Ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд

altОрхон аймгийн ЗДТГазар

alt "УУРХАЙЧИН" соёлын ордон

altМэдээллийн бирж телевиз

 

alt M records" Дуу бичлэгийн студи

 

"АРАГЫН ЧУЛУУ" ХХК

 

Санал асуулга

Танд хамгийн сонирхолтой нь?