Шинэ жил. Энэ бол жинхэнэ ид шидийн баяр. Хэдэн настай ч бай түүнээсээ үл хамааран шинэ жилийн шөнийг гайхамшигаар дүүрэн өнгөрүүлэхийг л бид хүсдэг. Тиймдээ ч тэрүү бүр хүүхэд ахуй үеэс л он солигдох тэрхэн агшинд өөрийн хүслээ чин сэтгэлээсээ шивнэдэг байсан.
Шивнэсэн хүсэл минь биелэх эсэхийг таах ёслол ч бүр олон янз гээч.Тэдний зарим нь зугаатай, зарим нь утгагүй ч байдаг. Магадгүй, энэ шинэ жилд та яг хүүхэд мэт үлгэрт итгэх ч юм бил үү?
Юутай ч итгэнэ үү байна уу өөрөө мэд. Харин хүслээ таах хэд хэдэн аргыг би танд хэлж өгье.
1. Цагийн хонх дуугарах тоолонд
- Хүслээ таахын тулд он солигдох мөчид арван хоёр ширхэг усан үзэм ид. Жижиг тусмаа сайн. Тэгэхгүй бол баярын орой амттан идэх зай үлдэхгүй болно шүү. Цагны хонх дуугарч дуусах агшинд та усан үзмээ идэж амжвал ирэх онд хүсэл чинь биелнэ.
- Жижигхэн цаас аваад хүсэл мөрөөдлөө бич. Шинэ он гарахаас нэг минутын өмнө хүслээ бичсэн цаасаа шатаагаад үнсийг нь хундага оргилуун дарстайгаа хамт уучих. Тэгвэл таны хүсэл биелнэ.
- Он солигдох агшин буюу цагны хонх дуугарах сүүлийн хоромд хамгийн нандин хүслээ амжиж бодоорой. Тун хэцүү ч та чадчих ч юм бил үү.
2. Шинэ оны өмнө гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин эд зүйлсээ гарган хая. Үүний тулд хэрэггүй зүйлсээ ялган хайрцагт хийгээд шинэ жилийн шөнө хогийн саванд хийгээрэй. Энэ бол өнгөрсөн онд тохиолдсон бүх муу сөрөг зүйлээс өөрийгөө холдуулж буй ёс заншил юм. Бидний амьдралын таагүй асуудал хогийн савтай хамт алга болохыг бэлэгдэж буй хэрэг. Тэгээд ч шинэ жилийг эмх цэгцтэй, цэвэрхэн угтая л даа.
3. Хэрвээ та ирэх жилийг санхүүгийн хувьд тогтвортой байлгахын хүсч буй бол гацуур модоо зоос, мөнгөн тэмдэгтээр чимэглэ.
- Харин тансаг, зугаатай амьдралыг хүсч буй бол чихэр, шокаладаар чимэглээрэй.
- Хэрвээ та шинэ онд шинэ хайртай учрахыг хүсвэл гэрээ хос зүрх, хос тоглоом, ер нь дандаа хос эд зүйлээр чимэглэж засаарай.
4. Шинэ жилтэй хэрхэн золгох вэ. Үүднийхээ өрөөний хаалгыг чимэглэ. Энэ нь танай гэрт аз жаргал, амжилт ирэхийг бэлэгдэж буй юм. Хаалгыг чимэглэхэд хонх, хурц тод өнгийн бөмбөлөг, гирляндууд хамгийн тохиромжтой.
5. Шинэ жилийн шөнө хамгийн түрүүнд ямар сайхан үйл явдал тохиолдож болохыг таа. Магадгүй хамгийн түрүүнд хайртын чинь үнсэлт, бэлэг эсвэл хэн нэгэн сайхан амттанаар дайлах, найзуудтайгаа уулзах гээд юу ч тохиолдож болно. Гол нь энэ бүх эерэг бодлыг тээн шинэ оноо угтах нь чухал.
6. Шинэ он гарахаас хагас цагийн өмнө өөртөө захиа бич. Түүндээ, ирэх онд биелүүлэхээр хүсч байгаа бүх төлөвлөгөөгөө тодорхой бич. Түүнийгээ улаан өнгийн дугтуйд хийгээд дараагийн шинэ жилээр уншихаар хадгал.
7. Өөрийнхөө хүслийг 12 ширхэг хуудас цаасан дээр бичээд дэрэн доороо хий. Ирэх оны анхны өдөр буюу нэгдүгээр сарын нэгний өглөө сэрээд нэгийг нь үлдээ. Тэр үлдсэн хуудас дээр бичигдсэн хүсэл чинь шинэ онд биелэх болно.
8. Ойр дотныхоо хүмүүстээ ч сайн сайхныг хүсэх хэрэгтэй. Гэхдээ эмээгээ нөхөрт гарах тухай бодсоноос нөхөргүй найзынхаа тухай бодвол хамаагүй зохимжтой байх шүү.
9. Хэрвээ та ирэх жил өгөөмөр, баян чинээлэг амьдрахыг хүсч байвал шинэ жилийн шөнө гадаа гудманд гараад үл таних долоон хүнд жимс, амттан түгээж өг. Таны өгөөмөр зан ирэх онд шагнагдах болно шүү.
10. Шинэ жилийн шөнийг аль болох баяр баясгалантай, инээд хөгжөөнтэй, бусад хүмүүст инээмсэглэл бэлэглэн үд. Чин сэтгэлээсээ баярлаж, хөгшид, хүүхдийг халамжлан, ойр дотны хүмүүстэй анхаарал тавь. “Шинэ жилийг яаж угтана, тэр жилийг тэгж л үднэ” гэсэн ардын цэцэн үгийг санах хэрэгтэй шүү.
Дээрх ёслолууд нь таны хүсэл биелэх эсэхийн баталгаа болж чадахгүй ч танд итгэл найдвар төрүүлэх болно.
Итгэж чадвал, магадгүй танд гайхамшиг тохиох ч юм бил үү.