Хүндэт зочид, хайрт хүүхдүүд, багш, эцэг эхчүүд ээ,
Та бүхэнтэй эрин зууны хөгжил болсон цахим хуудасаар уулзаж байгаадаа туйлын их баяртай байна.
Та бид үргэлж хөгжиж дэвших гэж шинжлэх ухаан танин мэдэхүйд суралцдагч гэсэн яг хэдийд, юуг нь, яаж суралцвал зүгээр вэ? гэдгийг тэр бүр анзаардаггүй байх. Тиймээс өөрсдийнхөө амралт чөлөөт цагийг хамгийн үр дүнтэйгээр өнгөрүүлж сурч боловсрохдоо зориулаарай гэж хувиасаа хүсье.
Чөлөөт цаг гэхээр боловсролоос гадуур сэтгэж амарч зугаацах тоглож наадах мэтээр цагийг хий хоосон өнгөрөөх төдий ойлгож болохгүй билээ. Учир нь хамгийн энгийн бөгөөд хөгжилтэй бас сонирхолтойгоор өөрсөддөө тохирсон арга барилаар суралцах боломж нь чөлөөт цаг юм.
Бид хүүхэд бүрийн чөлөөт цагийг урлаг гоо зүйн чиглэлээр сурган хүмүүжүүлэхэд анхаарч, авъяас чадварийг нээн бусдад сурталчилан таниулах үүднээс дугуйлан хичээллүүлж эцэг эхийн хамтын оролцоог идэвхжүүлэн янз бүрийн сургалт хүмүүжлийн ажлууд зохиож ирсээр өдгөө Хүүхэд өсвөр үеийнхний чөлөөт цагт зориулсан боловсролыг дэмжих “Эрдэнэт-Авъяастан” ТББ-ыг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү ажлаа улам өргөжүүлэн хүүхдийн чөлөөт цагт зориулсан орон зай , цаг хугацаанаас үл хамааран хоорондоо найзалж нөхөрлөх, сурч боловсрох боломжтой цахим хуудас нээж байгаагаа дуулгахад таатай байна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд эрхэм таны дэмжлэг туслалцаа ч бас чухал учраас манай веб сайтын байнгын зочин төдийгүй бидний, дотны анд нөхөр болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхнийг оюун ухаан сэтгэл зүрхээ нээж манай вэб ертөнцөөр зочилж байгаад тань дахин талархаж таны мэдлэг боловсрол ажил үйлсэд амжилт хүсье.
Хүндэтгэсэн: "ЭРДЭНЭТ-АВЪЯАСТАН" ТББ-н тэргүүн С.Бат-Эрдэнэ