Монголчууд ном бичгийн соёлоор баялаг уламжлалтай. Төрөл зүйл маш олон янз. Түүх, хэл, уран зохиолын салбарт асар их уламжлал үлдээжээ.
Буддизм монголд дэлгэрч эхэлсэн нь энэ чиглэлд томоохон амжилт гарах үндэс суурийг тавьжээ.
Монголчууд номоо хэвлэхдээ судрын хэлбэрээр, эсвэл дэвтэрлэж хийдэг нь дийлэнх байв.
Хэвлэсэн ном судрыг баринтаглаж боох, модон шогол хайрцаганд хийж хадгалж хамгаалдаг уламжлалтай.
Ном хэвлэх гол аргуудаас дурьдвал зэс, чулуу, ялангуяа модон бараар хэвлэх, бийр болон хулсан үзгээр олшруулж хуулан бичих зэргийг нэрлэж болно.
Монголын олон арван сүм хийдийн төвүүдэд ном орчуулах, бичих, ном хэвлэх ажил эрчимтэй хөгжиж байлаа.
Ном бүтээж байсан уламжлалт аргын нэг өвөрмөц онцлог гэвэл судрын хуудас бүрийг тусгай технологоор хатууруулж голцуу хар өнгөөр дэвсгэрлэж, үүний дараа өнгө өнгийн бэхээр мөр сөөлжүүлэн хуудасны ар өвөрт нь бичлэгээ хийдэг байсан ажээ.
Номын зураг чимэг хийхэд онцгой анхаарч, номын хавтас, эхний болон төгсгөлийн хуудсууд, гадна талыг гоёж чимэглэдэг түүхэн уламжлалтай байсан байна.
Алт, мөнгө, эрдэнээр ном судрыг бүтээдэг байв.