1 Лекц бичилтийг сайжруулах 10 зөвлөгөө
Зөвлөгөө :: Соёл, хүмүүжлийн :: Лекц бичилтийг сайжруулах 10 зөвлөгөө

10-р сар
25
2020


АЛИВААД СУРАЛЦАХУЙ        Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой. А.Эйнштейн        Сурахад хэзээч оройтохгүй бас эртдэхгүй. ЭТ-Авъяастан        Өөдрөг хөгжилтэй, хөгжим тоглож, хөгжмийн хэмнэл мэдэрдэг хүмүүс амархан эдгэрдэг урт насалдаг. Амбруз Паре        Хэлнээсээ илүүтэй чихээ сайн ашиглаж бай. Сенека        Сурлага гэдэг бол хүмүүжил хэмээх цэцгийн зөвхөн нэг дэлбээ нь юм. В.А.Сухомлинский        Сурах хүсэлгүй сурагч жигүүргүй шувуутай адил. В.Саади        УРЛАГИЙН ГОО САЙХАН        Төгөлдөр хуур нь мод, төмөр ба хэлбэлзэх агаарыг ашиглан хорвоогийн нандин үнэнтэй харилцаж чаддаг юм. Кеннет Миллер        Хүний юм болгон нь нүүр царай, өмссөн хувцас, дотоод санаа сэтгэл нь цөм гоо сайхан сайхан байх ёстой. Ф.Энгельс        Тайзан дээр хүн амьдрал дээрхээсээ нэг шат дээгүүр байх ёстой. Людвиг Берне        Тоочин хүн тоочин л болно, физикч хүн физикч л болно, харин урлаг мэдэрч байж хүн болно. Софокл        Урлаг бол улс үндэстэний хувцас юм. О.Бальзак        Урлаг дахь үнэнхүү гоо сайхны өмнө цаг хугацаа хүчгүй. Гүлранс        Урлаг цэцэглэсэн газар л хамгийн гайхамшигт хүмүүс төрсөн байдаг. Иоханн Винкельман        АВЪЯАС ЧАДВАР        Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. К.Маркс        Хэрэглээгүй авъяас ууршдаг, Ашиглаагүй булчин агшдаг, Тогтмол ус өмхийрдөг, Салхигүй агаар мууддаг, Түлхээгүй цаг зогсдог, Хэн ч орохгүй хаалга гацдаг Харин маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхдөг.        Бие эрүүл Сэтгэл санаа тайван Билиг авъяасаа хөгжүүлж буй бол чухам тэр л жаргалтай.        Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. П.М.Машеров        Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг. Шопенхуар        Сод авьяас бол 1 % yр чавдар 99% нь хүч хөдөлмөр. А.П.Чехов        ХӨГЖИМ        Хөгжмийг юу урлаг болгодог вэ? –Аялгуу. Ж.Руссо        Хөгжим бол бусад урлагийн дотроос үнэт зүйлсийг хамгаас сонор соргог эрхэм дээдээр илэрхийлэгч мөн. А.Руссель        Төрөлхөөс хөгжим сонирхдог мэддэг хүн гэж байхгүй. Харин тийм болон хүмүүжиж болно. Хөгжимд дур сонирхолтой болохын тулд юуны өмнө сонсож сурах хэрэгтэй. Хөгжимд дурлацгаагтун. Хөгжмийн ачаар та нар урьд мэдрээгүй шинэ хүчээр сэлбэгдэн, амьдралыг шинэ соргог өнгө будгаар харах болно. Д.Шостакович        Суу их хөгжим бол хэмнэлийн лугшилт дахь өнгө будаг мөн. К.Дебюсси        Үгээр илэрхийлж боломгүй зүйлийг би хөгжмөөр нөхөж өгдөг. Ф.Мендельсон        Хөгжмийн зорилго бол хүмүүсийг уриалан шилдэг сайхан өөд, хөтлөх явдал юм. Жорж Энеску        Хөгжмийг ард түмэн бүтээдэг, харин уран бүтээлч бид нар түүнийг зөвхөн найруулдаг юм. М.Глинка        Айзам хэмнэл ч үгүй, хэмжээ дамжаа ч үгүй бол аймаар эд дээ -Хөгжим гэдэг. В. Шекспир        Хөгжим бол тархийг цогцоор нь ажилуулж чадах гайхамшигт увдистай. Учир нь хөгжим тоглоход математик тооцоо хийсвэр сэтгэлгээ 2 зэрэг хөгжидөг. ЭТ-Авъяастан        Хөгжим бол сэтгэлийн хэл. Энэ бол авиагаар илэрхийлсэн сэтгэлийн амьдрал. П.И.Чайковский        Хөгжим бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг дүрсэлж чаддаг болтлоо тийнхүү өр зүрхэнд гүн нэвтэрсэн цорын ганц урлаг мөн. Стендаль        Хөгжим хамгийн хэцүү төвөгтэй нөхцөлд ч дандаа чихний чимэг болж, хөгжим хэвээрээ үлдэх ёстой. В.А.Моцарт        Сайхан, бодит хоёр чанар нь хөгжмийн агуулга мөн. Цезарь Кюи        Моцартын хөгжим намайг дулаацуулж баярлуулж, түүний хөгжмийг сонсохдоо би сайн үйлс бүтээх мэт болдог. Яагаад ингэж хүчтэй нөлөөлдгийг илэрхийлэхэд хэцүү гэхдээ энэ нь ямарч эргэлзээгүй бөгөөд түүний хөгжимтэй танил болох тусмаа,сонсох тусмаа улам бүр дурлах юм. П.И.Чайковский        Хэрэв би дахин амьдарвал ямар нэгэн шүлэг уншиж, хөгжим сонсох байсан. Чарльз Дарвин        Хөгжим хүний зүрхэнд галыг бадраана. Л.Бетховен        Бие эрүүл Сэтгэл санаа тайван Билиг авъяасаа хөгжүүлж буй бол чухам тэр л жаргалтай...        Сурахад хэзээч оройтохгүй бас эртдэхгүй...        Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн толь бичигт байдаг.        Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно        Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.        Амьдрал бол уул юм, бид удаан өгсөж түргэн урууддаг.        Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс хэд дахин єндєрт тавь.        Цаг хугацаа єнгєрч хэлсэн vг vлддэг.        Бага юмтай хvн ядуу биш, харин их юм хvсдэг хvн ядуу байдаг.        Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс.        Ажил амралт 2 яг адилхан, гол нь хүн яаж сэтгэж хүлээж авсанаас л бүх зүйл шалтгаална        Хүн бүрт чөлөөт цаг хангалттай байдаг... Учир нь ажил өөрөө чөлөөт цагийг өнгөрүүлэх нэг арга       

Лекц бичилтийг сайжруулах 10 зөвлөгөө

Ер нь лекцийг заавал оюутан бүр тэмдэглэж авах шаардлагатай гэж үү? Зарим нь бичиж аваад, бусад нь сүүлд нь канондоод авчихад болох юм биш үү? Ойлгохгүй зүйл гарвал мэргэжлийн сурах бичгээс уншаад л учрыг нь олчихно шүү дээ.
Лекцэнд суусан хүн хүн бүр заавал тэмдэглэл бичиж авах хэрэгтэй гэж сэтгэл судлаачид зөвлөж байна.

Хүний тархи зэрэг болж буй хоёр үйлдлийг хооронд нь холбоотойгоор тогтоож авдаг учраас сүүлд нь нэгийг нь эргээд давтаж байхад нөгөө нь аяндаа санаанд орж ирдэг. Үүнийг ассоциаци гэж нэрлэдэг. Бид лекц тэмдэглэж байх үедээ багшийн яриаг сонсох, тэмдэглэл бичих гэсэн хоёр үйлдлийг хослуулан хийдэг.

Энэ хоёр үйлдэл уураг холбоотой чигээрээ уураг тархинд хадгалагдан үлддэг. Сүүлд нь лекцээ эргээд уншиж байхад багшийн ярьж хэлж, тайлбарлаж байсан бүхэн аяндаа санаанд орж ирнэ. Үүнд л лекцийг тэмдэглэж авахын хамгийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Харин тэмдэглэл бичиж аваагүй хүн бол лекцээ дорхноо мартана. Хүний бичсэн лекцийг хэд дахин уншсаны эцэст нэг юм ойлгох нь ч ойлгох л байх, харин багшийн хэлж тайлбарлаж байсан зүйлүүдийг эргэж санаж чадахгүй.


Лекц тэмдэглэж авах нь зайлшгүй хэрэгцээтэй гэдэг нь тодорхой болов. Тэгвэл тэмдэглэлээ яаж хамгийн ойлгомжтой хэлбэрээр хийх вэ?
Дараахь арван зөвлөгөөний дагуу лекцийн тэмдэглэл бичих чадвараа нэмэгдүүлээрэй!

1. Бичгийн цаасан дээр бич
Оюутан хүний хувьд ер нь үдээстэй дэвтэр дээр бичих нь тохиромжгүй. Харин А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бичээд А4 хэмжээнд тохирсон хавтсанд цуглуулаад байх хэрэгтэй. Ойролцоо сэдэвтэй 2-3 хичээлийн лекцийг нэг хавтсанд хийж болно. Эсвэл хичээл тус бүрд хавтас гаргасан ч болно. Сүүлд нь хуудаснуудынхаа завсар зураг, хайчилбар, ном сонингоос болон (лекцэнд сууж чадаагүй үедээ) бусдын тэмдэглэлээс канондсон материал нэмж хийхэд амар. Канондоход ч бас А4 бичгийн цаас ашиглагддаг болохоор дэвтэр дээр бичдэг оюутнууд канондсон материалыг нугалаад дэвтэр завсраа хийдэг, аяндаа нөгөөдөх нь гээгддэг шүү дээ. Тэгвэл хавтсанд хийхэд нугалах шаардлагагүй, хаяж гээх аюул ч багатай. Ихэнхи дэвтрүүд хэт жижиг хуудастай нэг сэдвийг хэд хэдэн хуудсан дээр тарааж бичих болдог. Энэ нь тэмдэглэл бичихэд ч, сүүлд нь уншихад ч тохиромжгүй. Тэгвэл бичгийн цаасан дээр харьцангуй их материалыг багтааж болно.

2. Хуудасны зөвхөн нэг талд бич
Нөгөө талд нь сүүлд нь номноос тухайн сэдвээр уншсан зүйлүүд, мөн тухайн тухайн сэдэвтэй холбоотой гэрийн даалгавар, бие дааж хийсэн дасгал, бодлогууд гэх мэтийн нэмэлт материалуудыг бичиж болно.

3. Бичих талбараа хуваарил
Хуудсаа ямар ч зай завсаргүй болтол нь бичих хэрэггүй. Хүн арвич хямгач байж болно, гэхдээ ширхэг нь арван төгрөгийн үнэтэй бичгийн цаасыг хямгадаж, талбайг нь бүрэн дүүрэн ашиглах гэснээс болж лекцээ сүүлд нь уншиж ойлгох аргагүй болтол нь шахаад биччихвэл мөнгө хэмнэсний хэрэг гарахгүй. Бичих талбараа дараахь байдлаар хуваарилах хэрэгтэй.

 



Зураг 1: Лекцийн тэмдэглэл бичих хуудсыг хуваарилж бэлтгэх загвар



“Гарчиг” хэсэгт он сар өдөр, хичээлийн нэр, сэдвийн гарчиг, лекцийн дугаар, багшийн нэрийг бичнэ. “Сануулга” хэсэгт тухайн лекцээс сайн ойлгоогүй зүйлс, дэлгэрүүлж унших номын нэр, тогтооход хэцүү нэр томъёо, гадаад хэллэгүүд гэх мэт, сүүлд нь зайлшгүй сөхөж харах зүйлсээ тэмдэглэнэ. “Нэмэлт мэдээлэл” хэсэгт лекцийн явцад багшийн хийсэн нэмэлт тайлбар, нэр томъёонуудын гадаад хэл дээрхи орчуулга, багшаас оюутнуудад болон оюутнуудаас багшид тавьсан асуулт, хариултууд, тухайн сэдэвтэй холбогдолтойгоор өөрийнх санаад бууж ирсэн жишээнүүдийг тэмдэглэх, эсвэл сүүлд нь уншихад дөхөм болохуйц тайлбаруудыг өөрийнхөө үгээр бичих, зураглал, схем хийх зэргээр ашиглаж болно. Энэ хэсэг 5 см орчим зузаантай байх нь тохиромжтой. “Лекц бичих талбар” бол багшийн яриаг сонсох явцдаа тэмдэглэл бичих үндсэн талбар юм.

4. Багшийн ярианаас түүж бичиж ав
Багшийн яриаг бүгдийг тэмдэглэж авах шаардлагагүй. Ингэж зогсоо зайгүй бичээд байхаар сүүлдээ багш юу яриад байгааг ч ойлгохгүй, зөвхөн бичгийн машины үүрэгтэй робот болж хувирна. Нэгдүгээр курстээ л ийм муу зуршилтай болчихвол цаашид үүнийгээ залруулж авахад хэцүү. Тиймээс багшийн яриан дундаас өөрийнхөө мэддэг зүйлс, сул үг, бичиж авах онцын шаардлагагүй жишээ, тайлбар зэргийг орхиж, үнэхээр хэрэгтэйг нь түүж авч байвал зохино. Үүний тулд хамгийн гол нь анхааралтай сонсож сурах хэрэгтэй.

5. Хичээлтэй холбоотой санаад орж ирсэн зүйлүүдээ тэр дор нь бичиж үлдээ
Жишээ нь өөрөө мал маллаж өссөн оюутнууд мал аж ахуйн тухай лекц сонсож байхдаа багшийн яриа аавынх нь зааж өгч байснаас зөрөх юм бол тэр дор нь “нэмэлт мэдээлэл” хэсэгт тэмдэглэж аваад, боломж гармагц асууж лавлах хэрэгтэй.

6. Шинээр сонсож буй зүйлүүдээ урьд нь мэддэг зүйлүүдтэй холбохыг хичээ
Жишээ нь 3-р курстээ марктетингийн хичээл дээр бүтээгдэхүүний үнийн бодлогын талаар үзэж байхдаа 2-р курст “Эдийн засгийн онол” хичээлд үнийн тухай үзэж байсантайгаа харьцуулах гэх мэт. Тоймтой жишээ баримт, эсвэл асуулт санаад орж ирвэл тэр дор нь тэмдэглэж ав.

7. Товчлол хий
Товчилж бичиж болох үг бүрд товчлол хийж болно. Харин нэр томъёо, гадаад үг, мэргэжлийн хэллэгүүдийг бүтнээр нь бичих нь зүйтэй.

8. Өнгө, стил хэрэглэх
Зарим оюутнууд зөвхөн нэг өнгийн үзэг буюу тосон балаар лекцээ бичдэг. Мөн зарим нь дан текст урсгаад л бичээд байдаг. Ингэж дан өнгөөр, цул хэлбэрээр бичигдсэн ямар ч бичвэрийг уншихад төвөгтэй байдаг. Учир нь энэ үед хүний тархины зөвхөн зүүн талын хэсэг ажиллагаанд орно. Харин тэмдэглэлдээ өвөрмөц дүрслэл, схем оруулж, текстээ баяжуулах, улаан харандаа болон тод өнгийн тодруулагч хэрэглэж, чухал буюу ойлгоход төвөгтэй зарим үг, өгүүлбэр, нэр томъёоны доогуур нь зурж тодруулах, эсвэл хуудасны захад тэмдэглэгээ хийх (хүснэгт 1) гэх мэт аргуудыг хэрэглэвэл тархины баруун хэсэг ч бас ажиллаж эхэлнэ. Учир нь баруун хэсэг нь өнгө ялгах, геометрийн дүрслэлийн учрыг олох гэх мэт үйлдлүүдийг хийдэг. Ингэж тархины хоёр талыг жигд ажиллуулснаар хүн аливаа зүйлийг түргэн хугацаанд бүрэн гүйцэд ойлгож чадна.

9. Эмх цэгцтэй бичих
Сонсож буй сэдвээ дотор нь жижиг хэсгүүдэд хувааж, эдгээр хэсгүүдээ дугаарлах, шаардлагатай бол зарим хэсгүүдийг дотор нь дахин ангилах зэргээр тодорхой бүтэц, эмх цэгц үүсгэх хэрэгтэй. Ингэвэл эргээд уншихад маш ойлгомжтой болно. Мөн текст доторхи тодорхойлолт, жишээ, баримт, таамаглалууд гэх мэт элементүүдийг бусад хэсгүүдээс ялгаж тодотгох стил гаргаж, үүнийгээ тууштай мөрдвөл зохино.

10. Эх сурвалжуудыг тэмдэглэж ав
Тухайн сэдвийн талаар дэлгэрүүлж уншиж болох ном, сонин, вэб хуудас гэх мэт эх сурвалжуудыг сайн тэмдэглэж ав. Сүүлд нь шалгалтанд бэлдэх, илтгэл, реферат, курсын ажил, дипломын ажил бичихэд хэрэг болно. Эх сурвалжийн тэмдэглэгээг хуудасны аль нэг хэсэгт тогтмол бичиж хэвш.

 

Хүснэгт 1: Тэмдэглэгээ хийх жишээ

 

Санал асуулга

Танд хамгийн сонирхолтой нь?